Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс өмнө Улс төрийн намын тухай хуулийн төслөөр улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзан ярилцаж санал бодлоо хуваалцсан тухай мэдээлсэн билээ. Уг уулзалтад МАН-ын удирдлага оролцоогүй. Тэд хүндэтгэх шалтгаантай байсан болохоор улс төрийн намууд нэг дор цугларч, Ерөнхийлөгчтэй санаа бодлоо хуваалцсан уулзалтад ирж чадаагүй хэмээн тайлбарласан байна. Тэгвэл үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нартай уулзаж Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон сонгуулийн автоматжуулсан системийн талаар ярилцлаа.
Categories