Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *