Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар УИХ-д бичиг илгээлээ.
Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Ийнхүү Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосноо хүчингүй болгож байгаа нь улс төрийн шалтгаантай юм байна.