Тулгар төр байгуулагдсаны 2227, Их монгол улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Наадмын үеэр Ерөнхийлөгч сум тавьдаг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Сурын талбайд зочилж, сум тавилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнгөрсөн жилийн наадамд бэлтгэл хийгээгүйн улмаас сур харваагүй. Энэ жил 3,4 удаа бэлтгэл хийсэн. Нэг сум нь онолоо. Сайхан байна” гэв.