Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхий сайдад уран зураг бэлэглэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр эхэлж буй “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцож байна.

Чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч монголын залуу зураачдын уран бүтээлээс үзүүлэн нөхөрсөг яриа өрнүүлжээ.

Ноён Ли Наг Ён залуу зураач н.Лхамсүрэнгийн “Намар” нэртэй уран зургийг сонирхсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд тус зургийг бэлэглэжээ.

Түүнчлэн өнөөдрийн уулзалтын үеэр Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм.

Ли Наг Ён нь БНСУ-ын 45 дахь Ерөнхий сайд юм.

  • 2010-2011 онд Желла мужийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2014 онд Үндэсний Ассамблейн гишүүн
  • 2014-2017 онд Өмнөд Желла мужийн захирагчийн албыг хашиж байсан.

Тэрбээр зарчимч, төрийн албан хаагчид болон хамт ажиллагсаддаа өндөр шаардлага тавьдаг. Асуудлыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээг чухалчилдаг байна. 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлагатай түүнийг “үг хэллэгийн их мастер” гэж ярьдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *