Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БХЯ-нд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд өчигдөр ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг тус яаманд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул, үйл ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн жагсан угтаж Хүндэт харуулын дарга илтгэл өглөө.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн ёслолын цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчилсэн юм.

Угтах ёслолын дараа Төрийн тэргүүн Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж,сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *