Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Хэвлэлийн хурал яг одоо “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд болж байгаа бөгөөд сэтгүүлчид Ц.Элбэгдоржоос цаг үеийн асуудлуудаар дэлгэрэнгүй хариулт авч байна.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн дуулиан үргэлжилж байна. Таны байр суурь ямар байна
-Хүн амины хэрэг хоёр шаттай байдаг. Нэгд, алуурчныг олох. Хоёрт, захиалагчийг олох. Энэ хэргийг би гурван шаттай гэж хардаг. Тэр гурав дахь шат нь Ц.Нямдоржийн хийж буй ажил. Ц.Нямдорж улстөрд амьдрах хугацаагаа уртасгах гэж л сэдэв болгоод байгаа.
-Л.Гансүхийг шударга бусын хонгилоор чирсэн гэж ярьдаг?
-Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Та нар тухайн үеийн шүүх хурлын бичлэгүүдийг олж үзээрэй. Өөрөө буруутай байж, дараа нь хуулийн байгууллагаа буруутгаж, нэр хүндийг нь унагааж болохгүй.
ҮАБЗ хуралдсан шалтгаан яриад байна. Нэг аюултай бичлэг байгаа гээд байна. Тэр улс нь хилсээр өндөр ял авсан гэж. С.Зоригийг хэн хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө юм. Өнөөгийн Хууль зүйн сайд бол С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг хүн.
-“Баянгол” зочид буудлаас Х.Баттулгатай холбоотой нэлээд бичиг баримт хураасан. Хэсэг шуугиад чимээгүй болсон. Энэ талаар?
-Ерөнхий прокурор нь санал тавьснаар тэр албан тушаалтныг нь түдгэлзүүлдэг байсан бол асуудал хөнгөн байх байлаа. УИХ-ын гишүүн байхдаа хууль, шүүхийн байгууллагаас зугтаж явсаар байгаад Ордонд ороод суучихлаа.