Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын “Тэнгэрийн цаг” дурдатгал номын Монгол Нийгэмлэг ТББ-аас эрхлэн гаргасан англи хэл дээрх орчуулгын хувилбарын нээлтийн үйл ажиллагаад хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэхийг урьж байна. Нээлтийн арга хэмжээ Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд 2018 оны 10-р сарын 4-ний өдрийн 18:00 цагт эхэлнэ. Монгол улсад 2003-2006 онд сууж байсан Элчин сайд Памела Слуц болон анхны Ерөнхийлөгч П. Очирбат нар нээлтэд оролцон нийтэд үг хэлнэ.
Энэхүү ном нь П. Очирбатын хөдөө орон нутгийн амьдралаас улс төрийн дээд албан тушаалд хэрхэн очсон талаар, ардчилалын цогц асуудлын талаар, социализмын өв уламжлал, иргэншил, ёсзүй, болон засгийн газрын иргэдийнхээ өмнө хүлээдэг хариуцлагын талаар өгүүлдэг юм. Уг арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй явагдах бөгөөд хөнгөн зуушаар үйлчилнэ.
Асууж лавлах зүйл байвал ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны paspress@usembassy.mn хаягаар болон 7007-6249 дугаараар холбогдоно уу.
Хэзээ: 2018 оны 10-р сарын 4-ний өдрийн 18:00 цагт
Хаана: Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төв