2021 оны 1-р сарын 6-ны өдөр АНУ-ын Капитолын ордонд болсон халдлагыг шалгаж буй Төлөөлөгчдийн танхимын хороо ерөнхийлөгч асан Дональд Трампыгдөрвөн зүйл ангиар яллахыг зөвлөж байна гэж тус хорооны гишүүдийн нэг Ардчилсан намын Жэйми Раскин мэдэгдэв.Тус хорооны гишүүдийн үзэж байгаагаар экс ерөнхийлөгчийг улсын үйл ажиллагаанд саад учруулсан, холбооны засгийн газрыг залилан мэхэлсэн, худал мэдүүлэг өгсөн, зэвсэгт бослого гаргасан гэсэн зүйл ангиар яллах ёстой гэнэ. Угзөвлөмж нь Хууль зүйн яаманд зориулагдсан бөгөөд заавал биелүүлэх үүрэггүй юм.Учир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль тогтоогчид бус гүйцэтгэх засаглалын бүрэн эрх юм. Иймээс тус хорооны шийдвэрийн талаар Хууль зүйн яам одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Г.АМАРСАНАА