Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад анхан болон давж шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах шалгалт эхэлжээ.
Шүүгчийн 15 сул орон тоонд нэр дэвшигчдийн шалгалт энэ сарын сарын 13-ны өдөр эхлээд байгаа юм. Нэр дэвшигчид өнөөдөр “Эрх зүйд захирагдах ёс ба шүүн таслах ажиллагаа”, “Эрх зүйн хэрэгжилт, түүний хэлбэр, хангах арга” сэдвээр эссэ бичих шалгалт өгч байна. Мөн эрх зүйн тохиолдлуудыг шийдвэрлэх, мэдээллийн технологийн хэрэглээний программ ашиглах чадварыг шалгах зэрэг шалгалтыг үргэлжлүүлэн өгч, сонгон шалгалруулалтын эцсийн оноогоор шүүгчийн тэнцэх эсэхийг шийдэх аж. Уг шалгалт энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 15 сул орон тоонд 72 нэр дэвшигч өрсөлдөж буй юм.