Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий шүүгч Д.Азжаргалт: Оюутнууд маань шууд бэлтгэлдээ орж, алдсан хугацаагаа нөхсөн

Өнгөрөгч амралтын өдрүүдээр спортын төв ордонд “Оюутны спортын V наадам”-ын сагсан бөмбөгийн тоглолт боллоо. Энэ төрөлд арван долоон сургуулийн 360 гаруй тамирчин хурд хүрчээ соржээ. Тодруулбал эрэгтэй арван зургаан баг, эмэгтэй арван дөрвөн баг байгаа юм. Тамирчдын чансаа энэ жил ямархуу байгаа талаар Ерөнхий шүүгч Д. Азжаргалтай тэмцээний дундуур цөөн хором тодруулга авлаа.

“Цар тахлын улмаас тамирчид маань багагүй хугацаанд завсарласан. Тэгсэн ч энэ оны найман сараас заал талбай нэээн учраас оюутнууд маань шууд бэлтгэлдээ орж, алдсан хугацаа нөхсөн. Урьд жилүүдтэй харьцуулахад оюутнууд муудсан юм алга. Хувийн бэлтгэл сайтай, багын ажиллагаа болон хоорондоо ойлголцохдоо илүү болсон харагдаж байгаа. Өмнө нь аль сургууль гарч ирэхийг тооцож болдог байсан бол одоо бүх сургууль жигд сайн байгаа учраас тооцоолох боломжгүй юм. Эндээс үзэхэд биеийн тамирын хичээл боловсрол, спортын талаасаа сургууль бүр дээр хөгжил сайтай байна гэж харж байна. Нийт оролцож буй тамирчид даа амжилт хүсье”

Маргааш медалийн төлөөх тоглолтууд 10н цагаас эхэлнэ. Эмэгтэй баг алтын төлөө МУИС-ОТИС, хүрлийн төлөө МҮИС-Этүгэн их сургуулиудын хооронд болох юм. Эрэгтэй баг тамирчдын нугалааны тоглолтууд үргэлжилж байна.

У.УРАНБИЛЭГ



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *