Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Японд юу амжуулах вэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчлал хийхээр өнөөдөр өглөө 08.00 цагт“Чингис хаан” нисэх буудлаас мордлоо. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал байх ба хоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Ерөнхий сайд энэ хугацаанд Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцохын зэрэгцээ бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.

Мөн энэ удаагийн айлчлалаар нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа юм байна.

Өмнө нь Японы Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад айлчилж стратегийн түншлэлийг бэхжүүлэх хэлэлцээр хийж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *