Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа талаар мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ зурган илэрцүүд

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаантай. Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.

Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг хэлэлцэх бөгөөд 15.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *