Өнөөдөр анхны үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо зарласан түүхэн өдөр. Энэ өдрийг 2012 оноос “тэмдэглэлт өдрийн” түвшинд өнгөрөөх болсон. Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын өдөрт” болгон сэргээж хуульчлахаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2012 онд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 11 дүгээр сарын 26 бүх нийтээр амрах өдөр болгон батласан.
Мөн Төрийн өндөрлөгүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.