Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ыг зорьжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр өглөө морджээ.

Түүний айлчлал 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Айлчлалын хөтөлбөрөөс дурдвал Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийх юм байна.

Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо болох ”Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *