Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр шатахуун импортлогчид болон салбарын сайдтай уулзахаар болжээ.

Сүүлийн өдрүүдэд иргэдийн өргөн хэрэглэдэг авто бензин хомсдож, ихэнх шатахуун түгээх станц АИ-92 бензин дууссан гэдэг бичигнээс өөр тайлбаргүй байгаа.

Ашигт малтмал, газрын тосны газраас ч авто бензин хомсдох болсон шалтгааны талаар тайлбар, мэдээлэл хийхгүй байгаа билээ.

Тэгвэл Ерөнхий сайдын өнөөдрийн уулзалт үр дүнд хүрч, ямар нэгэн шийдвэр гарах болов уу гэдэг хүлээлт үүсгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *