Улс орны ирээдүйн хөгжлийн бодлого, өнөөгийн эдийн засгийн хямралтай холбуулж, цаашид ямар арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нартай өнөөдөр уулзахаар болсон аж. Эдийн засгийн хямралт нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар тэдний санал бодлыг сонсох юм байна. Уулзалтад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан нар оролцох ажээ.