Ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 15-ы
өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл
хийх юм байна. Ерөнхий сайд энэ удаагийн мэдээлэлдээ Засгийн газрын гадаад өрийн
талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр болж байгаа юм байна. Энэ тухайгаа УИХ-ын
даргад албан бичгээр мэдэгджээ.