Categories
мэдээ нийгэм

Эрт үед шавьжууд ч том байсан

Эрт дээр үед зөвхөн үлэг гүрвэлүүд том байгаагүй аж. Одооны будаа шиг жижигхэн хэмжээтэй үлэмж хорхой шавьжнууд ч бас том хэмжээтэй байжээ. АНУ-ын Баруун дунд мужын Глейндейл хотын их сургуулийн эрдэмтэд “үлэмж биетийн” шалтгаан нь хүчилтөрөгч гэдэгт итгэлтэй байна.

Зарим нэг мэдээллээр, энэ амин чухал хий геологийн янз бүрийн үед нягтралын хүчтэй хэлбэлзэлтэй байжээ. Хүчил төрөгч 300 сая жилийн өмнө агаар мандлын 35 хувийг (өнөөдөр 21%) эзэлж байсан нь амьтан, хорхой шавьжийн хэмжээг том болгосон байлаа. Гэхдээ хамаг хорхой шавьж том байсангүй тэдний 10–20% нь үлэмж биетэй байсан аж. Тухайлбал, тэмээлзгэнэ 0,8 метрийн далавчтай байсан гэнэ. Хүчилтөрөгчийн үүргийг тогтоохын тулд эрдэмтэд 2,5 мм-аас 4 см-ийн хэмжээтэй өнөөгийн дөрвөн цог хорхойн анатомийг судалсан байлаа. Тэдний уушгиний гуурсан хоолойг онцлон судалсан байна. Хорхой шавьжны уушгины гуурсан хоолой нь бүх биеэр нь тарсан байдаг онцлоготой. Хүнд бол тэр нь ганцхан байдаг.

Бага биетээс томрох тусам гуурсан хоолойн хэмжээ нь 20 хувиар нэмэгдэж байжээ. Тэр хоолой нь тодорхой хэмжээнд хүртэл томроод цаашид өсдөггүй ажээ. Цох хорхойд гуурсан хоолой нь 15,2 сантиметраас илүү өсдөггүй. Өмнөд Америкийн Titanus giganteus гэдэг цох л одоо тийм хэмжээний гуурсан хоолойтой. Хүчил төрөгчийн төвшин нь нэмэгдэхээр бие нь өсдөг гэж эрдэмтэд дүгнээд балар эртний цагт шавьжууд том байсан гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *