Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийт 1.3 сая иргэн эрт илрүүлэгтээ хамрагдаад байгааг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр мэдээллээ.

Залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагдаж байгаа аж. Үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байгаа аж.

Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний

  • 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй,
  • 13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчтэй,
  • 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчтэй,
  • 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй,
  • Мөн амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байгаа юм байна.

Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байна.

Түүнчлэн Монголын уламжлалт хоол хүнс хоорондоо харшлах нь бага. Харин уламжлалт бус хоол хүнсний хэрэглээнээс болж маш олон төрлийн өвчлөл бий болж байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *