Энэ онд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны нэг онцлог нь 0-17 насны хүүхдийн 2 багцыг нэмж оруулсан. Одоогоор 330 мянга гаруй хүүхэд хамрагдсанаас 129,363 өвчний сэжигтэй тохиолдол бүртгэжээ. Эдгээр нь
- шүд цоорох 96,662 буюу 74.7%,
- шүдний гажиг 3,690 буюу 2.9%,
- хараа муудах 2,147 буюу 1.7%-ийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Мөн хавдрын 68 сэжигтэй тохиолдол бүртгэснээс 0-5 насны хүүхдийн дунд 20, 6-17 насны хүүхдийн дунд 48 тохиолдол бүртгэжээ.
Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулж, дэлхийн жишигт хүргэх, эрүүл, чанартай амьдрах нөхцөлийг бий болгох бүрэн боломж байна.
Гагцхүү энэ зорилтод хүрэхэд агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, амьдрах орчны нөхцөл, осол, гэмтэл, ядуурал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, олон салбарын оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Цаашид
- Нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хүний нөөцийг бэлтгэх, стандартад заасан орон тоогоор, тогтвор суурьшилтай ажиллуулах;
- Нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэн, тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай хөрөнгийг нэмэгдүүлэх;
- Улсын хэмжээнд Өвчний хяналт сэргийлэлтийн төв, орон нутагт Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийг дэмжих төвийг түшиглэн хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийг дэмжих, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хүн амын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;
- Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдрах зан үйлийг хэвшүүлэх, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд эрүүл мэндийн бус салбар, орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагуудын оролцоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх;
- Монгол Улсын хүн амд эрүүл, зохистой хооллолтыг төлөвшүүлэх, шим тэжээлийн боловсролын асуудлыг сургуулийн үдийн хоолоор дамжуулан хэрэгжүүлэх
- Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнд ногдуулах татварыг үе шаттай нэмэгдүүлэх замаар хортой хэрэглээг бууруулах арга хэмжээг авах шаардлагатай гэж ЭМЯ-наас мэдээлэв.