Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлэгт 801,765 иргэн хамрагджээ DNN.mn

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгээр илэрсэн хорт хавдрын дийлэнх нь  ходоодных байна

Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрт илрүүлэг, оношилгоонд долоон сарын хугацаанд буюу өнөөдрийн байдлаар 801,765 гаруй иргэн хамрагдсан байна.

Нийт хамрагдсан иргэдийн 45 хувь эрэгтэйчүүд бол 54.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Байршлаар нь авч үзвэл, 51.1 хувь нь орон нутгийн иргэд бол 48.9 хувь Улаанбаатарын иргэд байна. Өмнө нь эрт илрүүлэгт Улаанбаатарын иргэд харьцангуй өндөр хамрагдаж байсан бол одоо орон нутгийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж эхэлснийг дээрх тооноос харж болно” гэв.

Түүнчлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо улсын хэмжээнд 23.6 хувьтай үргэлжилж байгааг хэллээ. Үзлэгт нийт хамрагдсан иргэдийн 68.7 хувь нь 0-17 насны хүүхдүүд бол 31.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа аж.

Хүн амын насны ангиллаар авч үзвэл,

  • 0-15 насныхны 32.7 хувь
  • 16-17 насныхны 58 хувь
  • 18-30 насныхны 9.9 хувь
  • 31-45 насныхны 9.8 хувь
  • 46-60 насныхны 13.8 хувь
  • 61-ээс дээш насныхны 17.6 хувь үзлэгт хамрагджээ.

Үзлэг, шинжилгээгээр давхардсан тоогоор өвчний 460,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 57.3 хувь нь эмэгтэйчүүд бол 42.3 хувь нь эрэгтэйчүүд байв.

Мөн нийт илэрсэн өвчлөлүүдийн

  • 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг,
  • 8.7 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
  • 7.1 хувь нь зүрх судасны өвчин,
  • 6.5 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэг,
  • 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл эзэлж байгаа гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд нэмж хэллээ.

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *