ОХУ-ын Эрхүү мужийн “Байкал-Арена” спорт цогцолборын орлогч дарга Р.В.Ефимович, Шелехов хотын спортын хэлтсийн дарга М.М.Станиславона, “Юность” спортын дунд сургуулийн захирал Д.Ю.Дмитриевич нар манай улсад айлчилж байна. Тэд манай Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн захирал Ч.Зоригтбаатарын урилгаар ирсэн бөгөөд хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зуржээ. Зочид дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нартай уулзаж санал солилцсон байна.