Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар бүрийн нэг өдрийг иргэдэд эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөр болгосон.
Иймд дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгаас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран өнөөдөр эрх зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгсөн байна.
Эрх зүйн зөвлөгөөг Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, “Юнайтэд Партнерс” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг өгч дүүргийн50 гаруй иргэн хамрагджээ. Иргэд хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон газар маргаан, СӨХ-ийн үйл ажиллагаа мөн хүүхдийн асран хамгааллын талаар түлхүү мэдээллийг авсан байна.