Өмнөговь аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2019 онд үндэсний 6, орон нутгийн 3 төсөл хэрэгжинэ. Төсөл хөтөлбөрийн талаар иргэдэд мэдээлэл өгөх уулзалт өдөрлөгийг аймгийн Хөгжимт жүжгийн театрт хийлээ.
“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 196 иргэн хамрагдаж 1,5 сая хүртэл төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүжилт авч өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. 2019 онд уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжийг иргэн бүрт адил тэгш олгож байна.
Иргэдийн хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр, ажлын байрны өдөрлөг арга хэмжээг тогтмол хийснээр 2016-2018 онд 2861 иргэнийг байнгын ажлын байраар, 1358 иргэнийг түр ажлын байраар хангаж 2494 иргэнийг ажил зуучлалд хамруулаад байна. Дээрх ажлуудын үр дүнд Өмнөговь аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7,3 хувьд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 9,1 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.