Categories
мэдээ спорт

Эрэгтэй I баг мөнгөн медаль авлаа

БНХАУ-ын Мүгдүн хотноо болсон сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэй I мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэй II, эмэгтэй I баг IV байрт орлоо.

Эрэгтэй I баг аваргын төлөө БНХАУ-ын багтай тоглож, хожигдсон. Мөн эрэгтэй II баг хүрэл медалийн төлөө Ираны багт үндсэн цагт 14:14 тэнцэн нэмэлт цаг 17:15 харьцаатай хожигдон Азийн аваргын IV байрт орлоо.

Эмэгтэй 1-р баг мөн хүрэл медалийн төлөө Тайландын багт 16:14 харьцаатай хожигдлоо.

Азийн аваргад оролцож буй оюутан тамирчдын дунд явагдсан слэйм данкын тэмцээнд О.Хүдэрбат оролцон алтан медаль, холын зайн шидэлтийн тэмцээнд Э.Чимиддолгор мөнгөн медаль тус тус хүртлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *