Categories
мэдээ нийгэм

Эрээнд монгол эмэгтэй амиа алджээ

БНХАУ-ын Эрээн хотын нэгэн дүүрэгт монгол эмэгтэй гадны нөлөөтэйгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Албан бус эх сурвалж “Талийгаач эмэгтэй тус хотод ажиллаж амьдардаг байсан. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө амь насаа алджээ” гэж мэдээлж байна.

Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газраас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирсэн нь үнэн. “Эрээн хотын нэгэн дүүрэгт Монгол Улсын иргэн амиа алдсан байж болзошгүй байна” гэх мэдээллийг аваад байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Энэ талаар эргэн мэдээлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *