Импортын бараа бүтээгдэхүүнээр дамжин цар тахлын халдвар орж ирэхийг таслан зогсоох зорилгоор 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Эрээн хотын төмөр замын боомт чингэлэг бус нүүрс, төмрийн хүдэр зэргийн импортыг түр зогсоосон. Улмаар боомтод өргөн царигийн оролттой шүрших, ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг шинэчилжээ. Түүнчлэн импортын бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх “Хамгаалалтын гурван шугам” байгуулсан байна. Ийнхүү ӨЗО болон Шилийнгол аймгийн шалгалтаар зөвшөөрүүлж, хотын цар тахлын хяналтын ажлын штабаас төмөр замын боомтоор төмрийн хүдэр, нүүрс, шуудайтай бараа бүтээгдэхүүний импортыг сэргээх ажлыг шийдвэрлэжээ.
Эрээн хотын төмөр замын боомтод төмрийн хүдэр, нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүн импортын гол материал байсаар ирсэн бөгөөд тус боомтын нийт импортын барааны 70 гаруй хувийг эзэлсээр ирсэн.