Categories
мэдээ нийгэм

Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой хамтран ажиллана

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой дахин хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрээн хотноо гарын үсэг зурав.

Хамтран ажиллах төлөвлөгөөнд Эрээн хотын шинэ, хуучин зээл дээр бичиг баримт барьцаалж мөнгө зээлдүүлдэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох, хар тамхи татах, зөөвөрлөх гэмт хэргийн хохирогч, хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд тусгагдсан болно.

ЭРЭЭН ДЭХ КОНСУЛЫН ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *