Categories
мэдээ нийгэм

Эрдэс түүхий эдийн боловсруулалтын хамтарсан лаборатори байгуулагдлаа

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Эрдэс түүхий эдийн боловсруулалтын лаборатори” ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд байгуулагдлаа.

Энэхүү лабораторийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулж байгаа бөгөөд хүдрийг буталж нунтаглахаас эхлээд, олон төрлийн аргаар баяжуулах, уусгах технологийн туршилт, судалгаа хийх иж бүрэн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Тус лабораторт Хөххотын Металлургийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран судалгааны ажил хийх юм байна.

Эрдэс түүхий эдийн боловсруулалтын хамтарсан лаборатори байгуулагдснаар алт, мөнгө, зэс, төмөр, газрын ховор элемент, нүүрс гэх мэт Монгол орны эрдэс түүхий эдийг баяжуулах, боловсруулах судалгааг эх орондоо цогцоор нь хийх юм. Түүнчлэн гадаад улс оронд өндөр зардлаар хийлгэдэг технологи туршилтыг монголд хоёр орны өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, хил гаалиар дээж гаргахаас эхлээд үүсдэг бэрхшээл, хүндрэл алга болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *