Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 42.2 хувь өсчээ DNN.mn

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 84 хувийг газрын тосны  бүтээгдэхүүн эзэлж байна

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний есөн сарын байдлаар 15.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 32.5 хувиар өссөн.

Экспорт импортоос давамгайлж 2.5 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ба нийт экспорт 8.9 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу 39.3 хувиар өссөн дүн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспортыг онцлон үзвэл 8.4 тэрбум ам.долларт хүрсэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.4 тэрбум ам.доллар буюу 42.2 хувиар ихэсжээ. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.3 хувийг эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *