Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, нүүрс 78, зэсийн баяжмал 78.2, төмөр 50.4, алт 56.9, цайр 93.2 хувь байгааг УУХҮЯ мэдээлэв.
Энэ сарын 19-25-ны өдөр 6,716 автомашин, 900 чингэлэг нийт 824.2 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Оны эхнээс 14,032.6 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 25 хувиар нэмэгджээ.
Түүнчэн, 7 хоногт 304 автомашин, 196 чингэлэг буюу оны эхнээс 948 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувийн өсөлттэй байв. Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд 679 автомашин, 962 чингэлэг буюу оны эхнээс 2,550.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 51 хувиар багасжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 25-ны өдрийн байдлаар 11.39 тонн алт худалдан авчээ.