Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-д 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтарсан шалгалт хийж байгаа юм байна. Шалгалт үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдан авалт, гэрээ хэлцлийн үр дүн зэрэг чиглэлээр хийгдэх аж. Улмаар Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт оруулахаар төлөвлөжээ. Хамтарсан шалгалт оруулснаар эдийн засаг, санхүүгийн зөрчил, маргаантай байгаа асуудлуудад нэгдсэн дүгнэлт өгөх зорилготой гэнэ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг УИХ-аас гарсантай холбогдуулан “Монгол зэс” корпорацийн зүгээс одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *