Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулна

Монгол, Польш улсын Засгийн газар хамтран, Польш улсын Засгийн газрын 9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барихаар хэлэлцжээ.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Сангийн яамнаас зохион байгуулж, Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарч, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Ппэйч Мэлиорекс” компанийн захирал Михал Вашениук нар төслийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зуржээ.

Дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны есдүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *