УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “ “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргахаар бэлтгэл ажлыг дууслаа. 1072 хувьцааг хавар арилжаалж эхэлнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-гийн өрөө төлөөд дууссан. 2017 онд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс хувьцаандаа ногдол ашиг олгох асуудал яригдаж байна. 1072 хувьцаанаас 108-ыг нь эхэлж хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлнэ” гэлээ.