“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 хувийг иргэд эзэмшиж буй. Иргэн бүр 1072 хувьцаатай ч зарим иргэд хувьцааныхаа тодорхой хувийг төрд худалдсан бол зарим нь одоо ч хувьцаагаа эзэмшиж буй. Тус компанийн 85 хувийг төр эзэмшдэг бол 15 хувийг иргэд эзэмшдэг юм. Энэ жилийн хувьд тус компанин 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашиг 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой аж. Тиймээс энэ жил 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авах боломжтой болно гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон юм.