Categories
мэдээ нийгэм

​Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэрсумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө. “ТЭЦ4” ТӨХК-ийн ажилтнуудын санаачлагаар цалингаасаа хандив өргөж буй нь 40 сая 760 мянган төгрөг болж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв.

“ТЭЦ 4” ТӨХК нь нийт 1500 ажилтан, албан хаагчтай бөгөөд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон эдийн засгийн тусламж үзүүлж буйг тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцолсон юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Эрчим хүчний салбар ямар ч үед Онцгой байдлын албадтай байнга хамтарч ажилладаг. Энэ бол бидний ажлын онцлог, үүрэг юм.Энэ удаа хандивын аяныг манай 1500 орчим ажилтан албан хаагчтай ДЦС4 ТӨХК-ийн ажилтнууд өөрсдөө санаачлан эхлүүлж, гал түймрийн эсрэг үйлсэд нэгдэж байгаад баяртай байна. Эрчим хүчний салбарын харъяа бусад үйлдвэр, компаниуд цаашид энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *