Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна DNN.mn

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 50.3%-тай байна.

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн ээлжит хурал болжээ. Тус хурлыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулсан байна. Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар сонссон байна.

Хил гаалийн тээвэр нэвтрүүлэлтэд хязгаарлалт тогтоосноос сэлбэг, материал татан авалт удааширч байгаатай холбоотой зарим дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолуудын засвар тасалджээ. Хэдийгээр үндсэн нөөцөд тулгуурлан засваруудыг хийж байгаа боловч ажлыг бүрэн дуусгах хэмжээнд хүрэлцэхгүй байгаа талаар учирласан байна. Дэд сайд М.Баярмагнай энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох шатны байгууллагуудад уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллахаар болжээ.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар дунджаар 61 хувьтай байна. Энэ нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад хоёр хувиар бага байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болгожээ. Улмаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын үйлдвэр компаниудын ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгавруудыг өгчээ.

  1. Эрчим хүчний салбарын их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгах
  2. Дулаан хангамжийн шугам сүлжээнд Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих засвар, шинэчлэлийн ажлуудын төлөвлөсөн хугацаандаа дуусгаж ашиглалтад оруулах;
  3. Их, дунд урсгал засварын ажлууд төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжгүй, хил гаалиар шаардалагатай нэвтрүүлэх тоног-төхөөрөмж, бараа, материалын жагсаалтыг урьдчилан гаргаж, танилцуулахыг үүрэг болгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *