Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өсчээ

ИМПОРТЫН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ | Эрчим хүчний яам

Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хэрэглээний мэдээллийг хүргэж байна.

Эрчим хүчний яамны Эрчим хүч хэмнэлтийн газрыг дарга Ц.Атаржаргал, Улаанбаатар хотод өчигдрийн 17.00 цагийн үед эрчим хүчний хэрэглээ 755МВт байсан бол өнөөдөр 726 МВт болж буурсан байна. Арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар хоногийн оргил ачаалал 1268 МВт хүрсэн байна. Доод тал нь 944 МВт байв. ОХУ-аас 192 МВт эрчим хүч имортолж, хэрэглээгээ хаасан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувь буюу 142 МВт-ын өсөлттэй байна. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 50-70 МВт-аар нэмэгддэг бол энэ жил төлбөрийг төрөөс хариуцах болсноор чадлын нэмэгдэл хоёр дахин өссөн. Өнгөрсөн оны мөн үеийнхээ 1.3 сая КВт цагаар илүү буюу 21.1 сая КВт цаг эрчим хүч хэрэглэж байна.

Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Төвийн бүсийн эрчим хүчний систем оргил ачаалал буюу 1308МВт-д хүрч ажилласан бол 18-ны байдлаар үүнээс 40 МВт-аар бага эрчим хүч хэрэглэсэн эерэг үр дүн гарч байна. Хоногийн оргил ачааллын үе буюу 17.00-21.30 цагийн үед иргэд цахилгаан халаагуур зэрэг нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байхыг ЭХЯ-наас анхааруулж байна. Иргэд, ААН-үүд мэдээлэл авснаар хэрэглээ тодорхой хэмжээгээр буурч байгаа эерэг үр дүн харагдаж байна” гэв. .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *