Эрүүл мэндийн сайд асан, академич П.Нямдаваа “Энтеровирусийг судлах, тандалтыг сайжруулах шаардлагатай байна” хэмээн дүгнэжээ. Тэрбээр дараах үндэслэлийг судлаад ийм дүгнэлт хийсэн аж. |
Энэ оны 8 дугаар сарын дунд үеэс АНУ-ын Миссури болон Иллиной муж улсуудад хүүхдийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсэдийн дотор D68 энтеровирүсээр (EV-D68) сэдээгдсэн хүнд явцтай амьсгалын замын халдварын дэгдэлт гарч эхэлснийг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлийн төв саявтар мэдээлсэн билээ [1]. 9 дүгээр сарын 18-ны байдлаар энэ халдвар АНУ-ын 18 муж улсад тархаж, нийт 153 хүнийг өвчлүүлээд буй [2; зураг 1;] тул ДЭМБ амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсөдийн дотор, ялангуяа багтраа зэрэг хүндрэх хандлагатай хүүхдүүдийн дунд энэ халдвар тархаж болох эрсдэл ихсэж буйг гишүүн орнууддаа анхааруулсан байна [3]. EV-D68-аар сэдээгдсэн амьсгалын замын хүнд халдвар бүртгэгдээд буй АНУ-ын муж улсууд: Алабама, Коларода, Коннектикут, Иллиной, Индиана, Айова, Канзас, Кентакки, Луйзанниа, Миннесота, Миссури, Монтана, Небраска, Нью Жерси, Нью Йорк, Оклахама, Пеннсильвани, Виржиниа. Манай ТҮТ-д хийж буй вирүс судлалын тандалтаар одоогоор энтеровирүс илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ 2008-2013 оны судалгааны дүнгээс үвэл томуугийн вирүс илрээгүй сорьцонд амьсгалын замын бусад вирүс илрүүлэхээр хийсэн мультиплекс ПГУ-ын шинжилгээгээр нийт эерэг сорьцны 3.7% (55/269)-д нь энтеровирүс илэрч байсан [4] бөгөөд 2007-2013 онд амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн хүүхдүүдээс цуглуулсан хамар залгиурын арчдасанд ретроспектив шинжилгээ хийж үзэхэд 2012 онд шинээр бичигдсэн С117 энтеровирүсээр сэдээгдсэн халдвар 2 хүүхдэд илэрч байсан [5] билээ. Тиймээс бид амьсгалын замын хүнд халдвар сэдээгч шалтгааны дотор энтеровирүсийг оруулан судлах, тандалтыг сайжруулах шаардлага бий болж байна. Ном зүй: 1. Midgley, C.M. et al (2014): Severe respiratory illness associated with enterovirus D68 – Missouri and Illinois, 2014, CDC MMWR, 63(36): 798-799; |