Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энхсаран” сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлалаа


Коронавирусин халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Сайдын зөвлөх О.Чимэдсүрэн болон холбогдох албаныхан өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр ХӨСҮТ-д ажиллалаа.
Энэ үеэрээ тусгаарлалтын орны хүрэлцээ, бэлэн байдлыг шалгаж, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зөрчил илэрсэн Энхсаран сувилалд ажиглалтад байгаа хүмүүсийг ХӨСҮТ-д үргэлжлүүлэн тусгаарлах эсэхийг шийдэх, халдварын голомтонд ажилласан эмч, ажилчнуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд “Хэдий бид дотооддоо коронавирусын халдварыг алдаагүй ч бүх талын урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлуудыг хийх ёстой. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор Энхсаран сувилалын газар ажиглалтад байсан иргэдээ ХӨСҮТ-д шилжүүлж байгаа юм” гэлээ.

Ковид-19 цар тахлын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд :
Энхсаран сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д тусгаарлах.
Халдварын голомтонд ажиллаж буй бүх эмнэлгийн ажилчдын урамшуулал, илүү цагийг хугацаанд нь өгч байгаа хэдий ч лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгох
Нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах нөөц хангалттай байгаа учраас ХӨСҮТ-ээс хэрэгцээт хэрэгслийн захиалгаа ЭМЯ руу өгөх
Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийг олгох
Коронавирусын халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машинуудын засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-аас шийдэх
-Цар тахлын үед ажиглалтанд байгаа хүмүүсээс мэс засалд орох тохиолдол нэлээдгүй гардаг. ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх
Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх
Халдварын голомтонд ажиллаж буй эмч, ажилчдын амрах байр, хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх
Коронавирусын халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
Цар тахлын үед мэс засалд орох өвчтөн болон тусгаарлалтад ашиглах эмнэлгийн хэрэгслийг их хэмжээгээр зөөх шаардлага үүсдэг тул хоёр хуучин лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.