Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ дуусаж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэн ажиллагааны газар орныг зорилоо. Тус ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэхээс гадна, улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Түүнчлэн тус батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг тухайн газар оронд үүсч болзошгүй цагийн байдалд ойртуулан, өдөр шөнө, байгаль, цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлэн, тэдний үүрэг гүйцэтгэх сэтгэлзүйн бэлтгэлжилтийг дээшлүүлж цэргийн багийн жигдрэлтийг ханган зохион байгуулсан гэж онцлоод цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатарт Монгол Улсын Төрийн далбааг гардуулсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальонд Зэвсэгт хүчний анги, байгууллага болон төрийн цэргийн, хууль сахиулахын долоон байгууллагаас ажил үйлсээрээ шалгарч, ажиллагааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээр цэргийн алба хаагчдын 48 хувь нь өмнө 1-6 удаа олон Улсын болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай, 52 хувь нь анх удаа ажиллагаанд хамрагдаж байгаа аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *