Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын
Энхийг сахиулах ажиллагааны тавдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд
цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Тэднийг ЦЕГ-ын удирдлагууд
өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Нэгдсэн Үндэстний
Байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон тавдугаар ээлжийн цэргийн
багт үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид Өмнөд Судан Улсад цэрэг улс төрийн байдал,
ёс заншил, байгаль, цаг уурын болоод бусад хүчин зүйлсээс шалтгаалах хүндрэл
бэрхшээлүүдийг зохион байгуулалт сайтайгаар даван туулжээ.
Мөн эргүүл, харуул
хамгаалалт зэрэг үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэж, цэргийн сургалт, соёл
хүмүүжил, иргэн цэргийн харилцаа, тусламж, үйлчилгээг Монгол улсын холбогдох
хууль, тогтоомж, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлж сахилга, дэг журмыг сахиж,
аюулгүй байдлыг хангахаас гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гол
анхаарлаа төвлөрүүлэн ажилласны үр дүнд сахилгын зөрчил гаргаагүй үүргээ нэр
төртэй биелүүлж ирснийг нь үнэлэн баяр хүргэлээ гэж ЦЕГ-ын хэвлэл
мэдээллийн төвөөс мэдээллээ.