Categories
гадаад мэдээ

Энэтхэгт онгоцны ослоор 10 хүн нас баржээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дэли хотын Индра Ганди олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо өчигдөр өглөө 09.50 цагийн үед бага оврын онгоц шатаж, 10 хүн нас баржээ.

Бага оврын онгоцонд Энэтхэгийн хилийн хамгаалалтын албаны цэргүүд сууж явжээ. Энэ талаар тус улсын Тээврийн сайд мэдээлсэн байна.

Хос хөдөлгүүрт бага оврын онгоц нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө яг дараа хана мөргөж, шатжээ. Тээврийн сайд Махеш Шарма сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа “Хөөрснөөсөө хойш удалгүй онгоц сүйрсэн. Нисгэгч болон сууж явсан цэргийн албаныхан гээд нийт 10 хүн бүгд амиа алдсан явдалд гүнээ харамсч байна” гэсэн байна. Онгоц Жарханд мужийн Ранчи хотод газардах төлөвлөгөөтэй байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *