Албаны эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэгийг баруун хэсэгт Мумбай хотын ойролцоо Малин тосгонд хүчтэй борооны улмаас хөрсны гулгалт үүсэж хамгийн багаар бодоход 150 магадгүй үүнээс ч олон хүн очих боломжгүй тусгаарлагдаад байна. Одоогийн айдлаар хохирлын мэдээ гараагүй байгаа ч 30-40 байшин нурсан, нурангинаас 2 хүнийг авран, 8 хүний цогцос гаргасан тухай Махараштра мужийн захирагч Сүрэ Жадхав мэдэгдсэн байна. Хөрсны гулгалт болсон муж руу 50 яаралтай тусламжийн машин, 200 сайн дурынханыг илгээсэн байна.