Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн эмч нар 17 настай хүүгийн амнаас 232 шүд авчээ

 Энэтхэгийн эмч нар 17 настай хүүгийн амнаас 232 шүд авах хагалгааг долоон цагийн турш хийжээ. Ашик Жавай хүүгийн нүүр хавдаж Мумбай хотын “JJ Hospital” шүдний эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Хүнд ийм олон шүд ургах нь туйлын ховор тохиолдол бөгөөд Ашикийн шүд 18 сарын турш байн байн өвдөж, зовоох болсон ажээ. “Ашикийн нэг буйлан дээр олон шүд ургасан байсан. Энэ нь нэг төрлийн хоргүй хавдар үүсгэдэг. Эхэндээ бид шүдийг авч чадахгүй байсан учир алх, мэс заслын хутга хэрэглэсэн” гэж доктор Диваре ярьжээ. Түүнийг 30 жил шүдний эмчээр ажиллах хугацаанд анх удаа ийм сонин тохиолдол бүртгэгдсэн байна. Хүнд дээд тал нь 37 шүд ургадаг байна. Гэтэл Ашик хүүгийн доод эрүүний гүнд 200 гаруй шүд ургасан гэж эмч нар тайлбарлав. 

М.Эрдэнэ




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *