Энэтхэг улсын эрх баригчид Баасан гариг (2021.01.01)-т Оксфордын их сургууль болон биотехнологийн “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакциныг дотооддоо хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Тус вакцин нь Энэтхэг улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн анхны вакцин болж байна.
Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харш Вардхан дахин гурван вакцины зөвшөөрөл авах хүсэлтээ өгсний нэг нь ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн “Sputnik V” ажээ. Түүнчлэн Энэтхэгийн дотоодын “Bharat Biotch” компанийн “Covaxin”, “Zydus Cadila” компанийн “ZyCoV-D” зэрэг вакцинууд зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн байна.
“AstraZeneca”, Оскфордын их сургуулийн вакцин нь бусдаасаа хямд үнэтэй, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл энгийн гэдгээрээ давуу талтай юм. Гэсэн хэдий ч арваннэгдүгээр сард олон нийтэд ил болсон мэдээллээр тус вакцины туршилтын явцад алдаа гарч, хагас тунгаар хийсэн хүмүүст 90 хувийн дарлаа тогтож, бүтэн тун тариулсан хүмүүст 62 хувийн дархлаа тогтсон билээ. Вакцин боловсруулагчид дунджаар 70 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн дэлхий нийтэд зарласан нь эргэлзээ төрүүлсэн юм.
Эх сурвалж: GUARDIAN