Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр энэ сарын 15-нд тохионо. НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 1985 онд жил бүрийн энэ өдрийг хэрэглэгчийн өдрөөр зарласан аж. 2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья” “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил Антибитокийн цэснээсээ хасья уриан дор энэ өдрийг тэмдэглэх юм байна. Монгол улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан энэ өдрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран Чингисийн талбай дээр тэмдэглэхээр болжээ.