Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 11-нээс дугаарын хязгаарлалтаар зорчино

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нэгдүгээр сарын 11-ны өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явна. Мөн дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх бөгөөд QR код үйлчлэхгүй. Түүнчлэн нийслэл хотод халдварын олон голомт идэвхтэй байгаа учраас хотоос гарах хөдөлгөөнд тавигдаж байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зайлшгүй тохиолдолд хотоос гарах бол PCR шинжилгээг заавал өгсөн байхыг шаардана.

Дэглэм буурч байгаа хэдий ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатай” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *