Categories
мэдээ нийгэм

Энэ сард дөрвөн удаагийн тусгай нислэгээр 700 гаруй иргэн эх орондоо ирнэ

Эрүүл мэндийн яамны хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий. Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна.

Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа.

J1A0522-6uf94jwicawi8cigz0s0v7o9k0bz672i9b0p3kpplq8-6vueoj42e4fkb5om8vmg09jmf448cnm959jat1g8oqo Энэ сард дөрвөн удаагийн тусгай нислэгээр 700 гаруй иргэн эх орондоо ирнэ

Мөн өнөөдрөөс иргэдийг татан авах ажил эхэллээ. Өөрөөр хэлбэл Франкфуртаас эхлэн татан авах ажлыг зохион байгуулж байна. Бэлтгэл ажлыг холбогдох ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ сардаа багтаад дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ. 700 гаруй иргэн Монгол Улсдаа ирнэ. Хуваарийг нь гаргаж, баталсан бөгөөд иргэд тусгаарлалтад 14 хоног байхаар тооцсон гэв.

Мөн зэрэг бууруулаа гээд хариуцлага сулрах асуудал байхгүй. Зэрэг буурсан гээд амны хаалтаа авч хаяад, олон нийтийн газар бөөгнөрөөд байж болохгүй. Тайвшрах цаг хараахан болоогүй. ААН-үүдэд халдвар хамгааллын дэглэм сахих түр журмыг хүргүүлсэн тул журмын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг мэдээллийн төгсгөлд тэрээр анхааруулсан юм.

Онцгой байдлын ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *